
ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН КАРТЫГ ОНЦОЛЖ БАЙНА
Манай системийн онцлох давуу талуудын нэг нь цахим эрүүл мэндийн картын шийдэл юм. Хэрэглэгч та системд өөрийн хувийн профайл үүсгэснээр үзүүлсэн эмнэлгийн шинжилгээ, оношилгоо, хариу болон бусад эрүүл мэндийн мэдээллээ нэг дор төвлөрүүлэн хадгалах боломжтой болно. Тус системд байршуулсан мэдээлэл нь урт хугацаанд, найдвартай хадгалагдах тул хэрэглэгчид өмнөх шинжилгээний хариугаа дахин хайх, эмчид үзүүлэх үедээ хурдан гаргаж өгөхөд илүү хялбар болж байна. Ингэснээр олон жилийн өмнөх шинжилгээний материал, бичиг баримтаа цаасаар хадгалах шаардлагагүй болохоос гадна “хаана хийснээ мартсан”, “үрэгдүүлчихсэн” гэх эрсдэлээс бүрэн ангижрах боломж бүрдэж байгаа юм. Мөн цахим хэлбэрийн энэхүү шийдэл нь хэрэглэгчийн цаг завыг хэмнэхээс гадна эрүүл мэндийн мэдээллээ илүү эмх цэгцтэйгээр удирдах нөхцөлийг бүрдүүлж байна. Ялангуяа дахин шинжилгээ өгөх, эмчилгээний явцаа харьцуулах, өмнөх үзүүлэлтүүдээ хянах шаардлагатай үед мэдээллээ хүссэн үедээ, хаанаас ч авах боломжтой нь иргэдэд бодит давуу тал болж байна. Цаасан суурьтай хадгалалтаас цахим систем рүү шилжиж буй энэхүү шийдэл нь эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал, хүртээмж, хэрэглээний шинэ стандартыг бий болгож байгаагаараа онцлог юм.










